Ачаалж байна

“БАГШИЙН ХӨГЖИЛ – АШУҮИС-ИЙН ХӨГЖИЛ” СЭДЭВТ ЗАЛУУ БАГШ НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Админ 2023 оны 12-р сарын 14 өдөр

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Багшийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд салбар болон бүрэлдэхүүн сургуулиудын залуу багш нарын хувь хүний хөгжлийг дэмжих, эх оронч үзэл төлөвшүүлэх, суралцахуйг дэмжих зорилгоор “Багшийн хөгжил - АШУҮИС-ийн хөгжил” сэдэвт сургалт 2023 оны 11 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд Дорноговь аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтын үеэр Улсын бүтээн байгуулалт, Монгол улсын хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, их сургуулийн цаашдын хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Залуу багш нартаа ажлын өндөр амжилтыг хүсье.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 201
  • Энэ сард: 4,112
  • Нийт: 416,143