
Олон улсын Эх баригчдын өдрөөр тохиолдуулан АШУҮИС, Дархан салбар Анагаах ухааны сургууль, Турк улсын ЭГЭ их сургуультай хамтран “MIDWIVES: CRITICAL IN EVERY CRISIS” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн V удаагийн хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Хурлын нээлтэнд АШУҮИС, Дархан салбар Анагаах ухааны сургуулийн захирал Б.Баясгаланмөнх (Ph.D., Assoc.prof.), Турк улсын ЭГЭ их сургууль, НЭМ-ийн сургуулийн захирал Esin Ceber Turfan (Proff. PhD;RN) нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.
Хурлын үйл ажиллагаанд онлайнаар 52 судлаач, танхимаар Анагаахын суурь боловсролын тэнхимийн эрхлэгч Б.Мэндхүү (Assoc.prof., Ph.D), эмнэлзүйн тэнхимийн багш нар болон эх барихуй, сувилахуйн дамжааны оюутнууд, нийт 88 оролцогчидтой амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд зочин илтгэл 3, аман илтгэл 7 хэлэлцүүлэгдсэн.
Олон улсын хурлын “BOOK of PROCEEDINGS”-д нийт 7 орны 90 гаруй судлаачид хамтарсан судалгааны ажлын абстрактаа хэвлүүлсэн ба сургуулийн www.mnums.edu.mn вебд байршуулсан байна.