Ачаалж байна

ШИНЭ ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ УДИРТГАЛ ХИЧЭЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Админ 2025 оны 9-р сарын 2 өдөр

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан мэргэжлийн чиг баримжаа олгох “Удиртгал хичээл” 2025 оны 08-р сарын 28-29-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 
   Сургуулийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх “Сургуулийн алсын хараа, хөгжлийн бодлого” сэдвээр удиртгал хичээлийг эхлүүлж Эрдэм шинжилгээ, мэдээлэл технологийн албаны дарга, эм зүйн ухааны доктор, дэд профессор О.Отгонтогоо “Оюутны эрдэм шинжилгээ судалгааны ажил, оюутны клуб“ сэдвээр,  Анагаахын суурь боловсролын тэнхимийн эрхлэгч, боловсрол судлалын доктор, дэд профессор Б.Мэндхүү оюутны хөгжлийг дэмжих “Сайн санаа-Сайхан сэтгэл” хөтөлбөрийн танилцуулга, хэрэгжилт сэдвээр, сургалтын албаны дарга Б.Хандаа “Сургалтын үйл ажиллагаа, мэргэжилтний цогц чадамж”, арга зүйч Г.Оюунцэцэг “Их сургуулийн сургалтын цахим систем, ашиглалт”, арга зүйч Ц.Батцэцэг “Оюутанд чиглэсэн үйл ажиллагаа, дэмжлэг, урамшуулал”, Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга, доктор Ц.Нандинсүрэн “Оюутны санаачилгатай төсөл, түүний хэрэгжилт”, Эмнэлгийн хөгжлийн албаны дарга Ч.Аззаяа “Эрүүл оюутан” хөтөлбөрийн танилцуулга, эмзүйн тэнхимийн багш, сэтгэл судлаач, магистр Б.Хулан “Хиймэл оюун ухаан ба сэтгэл зүй”, Оюутны зөвлөлийн урлаг, спорт хариуцсан дарга Б.Уламбаяр “Оюутны зөвлөл, клубүүдийн үйл ажиллагаа” сэдвээр тус тус хөтлөн явууллаа.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 44
  • Энэ сард: 83,961
  • Нийт: 526,406