
Тус сургуулийн ахмад багш, ажилтанд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа 2025 оны 10 дугаар сарын 01-ны өдөр буюу “ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯР”-ын өдөр боллоо. Үйл ажиллагаанд 32 ахмад багш, ажилтан хүрэлцэн ирж тус сургуулийн захирал Б.Баясгаланмөнх (Анагаах ухааны доктор, дэд профессор), Ахмадын зөвлөлийн дарга Х.Амаржаргал (Клиникийн профессор) нар мэндчилгээ дэвшүүллээ. Мөн ахмад багш, ажилтнууд “АХМАДЫН ТӨГӨЛ” санаачлан, 4 гацуур мод тарилаа.
АХМАД БАГШ, АЖИЛТНУУДДАА ЭРҮҮЛ ЭНХ, САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Урлагийн үзүүлбэр бэлтгэн оролцсон Сувилахуйн багш Д.Отгонцэрэн, Бүжгийн хамтлаг, Амьд хөгжмийн хамтлаг, Найрал дуучин оюутнууддаа талархал илэрхийлье.