Ачаалж байна

ХӨТӨЛБӨРИЙН ДЭД ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО.

Админ 2026 оны 2-р сарын 12 өдөр

      АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Хөтөлбөрийн дэд хорооны ээлжит хурал 2026 оны 02-р сарын 11-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус хурлаар Эмнэлзүйн тэнхимийн эрхлэгч Б.Энх-Амгалан, ахлах багш П.Дуламжав, П.Нямсүрэн, Ц.Эрдмаа, Суурь шинжлэх ухааны тэнхимийн ахлах багш Н.Баярмаа, дадлагажигч багш З.Баттунгалаг, Анагаахын суурь боловсролын тэнхимийн ахлах багш Д.Одбаяр, Эм зүйн тэнхимийн багш Х.Өлзийжаргал, дадлагажигч багш Б.Ариунжаргал, Сувилахуйн тэнхимийн эрхлэгч Д.Отгонтөгс, ахлах багш Д.Оюунцэцэг, Г.Намжилмаа, Л.Оюун-Эрдэнэ, багш Д.Отгонцэрэн, дадлагажигч багш О.Хажидмаа нар сургалтанд ашиглаж буй дэвшилтэд, шинэлэг сургалтын аргуудаа танилцууллаа. Багш нарын сургалтын аргуудыг түгээн дэлгэрүүлэх, шинэ багшийн багшлахуйг дэмжих, залгамж халааг бэхжүүлэх зорилгоор дээрх аргуудыг багтаасан цахим эмхэтгэл бэлтгэж, нийт багш нарын хүртээл болгохоор тус хурлаар шийдвэрлэлээ. 


ЭРДЭМТЭН БАГШ НАРТАА БАГШЛАХУЙН ИХ ҮЙЛСЭД НЬ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ. 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 40
  • Энэ сард: 125,770
  • Нийт: 568,215