Ачаалж байна

АШУҮИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ӨВЛИЙН ТӨГСӨЛТ БОЛЛОО.

Админ 2026 оны 4-р сарын 2 өдөр

     АШУҮИС-ийн Ректорын 2026 оны А/49 тоот “Төгсөлтийн өмнөх сургалтыг 2025-2026 оны хичээлийн жилийн өвлийн улиралд төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг, эмчийн дардас гардуулах тухай” тушаалаар Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийг эм найруулагч мэргэжлээр Б.Баяржаргал, Х.Булган, Ч.Насантогтох, Б.Нямсүрэн, эх баригч мэргэжлээр Д.Сувд-Эрдэнэ нар амжилттай төгслөө. 
Төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулах үйл ажиллагаа 2026 оны 03-р сарын 25-ны өдөр зохион байгуулагдаж сургуулийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх, эм зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Мөнх-Эрдэнэ, эмнэл зүйн тэнхимийн эрхлэгч Б.Энх-Амгалан болон мэргэжлийн тэнхимийн багш нарын төлөөлөл, сургалтын албаны мэргэжилтнүүд оролцов. Сургуулийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх төгсөгчдөд энгэрийн тэмдэг, диплом гардуулан, төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийнхээ нэр төрийг өндөрт өргөж, хүн ардын эрүүл мэндийн үйлс хэрэгт чин сэтгэлээрээ зүтгэж ажиллахыг нийт төгсөгчдөд уриаллаа. 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 214
  • Энэ сард: 143,648
  • Нийт: 586,093