Дархан-Уул аймгийн их дээд мэргэжлийн сургуулиудын консорциумын аварга шалгаруулах тэмцээн Сагсан бөмбөг, Волейбол, Шатар, Ширээний теннис, Дартс гэсэн таван төрлөөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд АШУҮИС-ийн Дархан – Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн баг тамирчид амжилттай оролцож дараах төрлүүдэд амжилт үзүүллээ.
Дартсын төрөлд: Эрдэм шинжилгээ мэдээлэл технологийн албаны ахлах мэргэжилтэн М.Бат-Амгалан, Захирлын туслах ажилтан Т.Лхагвадорж, Эмзүйн тэнхимийн багш Б.Хулан, Эмзүйн тэнхимийн багш Б.Ариунжаргал нар Мөнгөн медаль
Сагсан бөмбөгийн төрөлд: Эрдэм шинжилгээ мэдээлэл технологийн албаны ахлах мэргэжилтэн М.Бат-Амгалан/СДМ/, Хичээлийн туслах ажилтан Б.Ариунболд, Сургалтын албаны ахлах мэргэжилтэн Ү.Галбат, Захирлын туслах ажилтан Т.Лхагвадорж, Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш Э.Өнөбилэг, Эмнэл зүйн тэнхимийн эрхлэгч Б.Энх-Амгалан /СМ/ Эрдэм шинжилгээ мэдээлэл технологийн албаны ахлах мэргэжилтэн Ц.Давхай нар алтан медаль
Волейболын төрөлд: Эрдэм шинжилгээ мэдээлэл технологийн албаны ахлах мэргэжилтэн М.Бат-Амгалан/СДМ/, Хичээлийн туслах ажилтан Б.Ариунболд, Сургалтын албаны ахлах мэргэжилтэн Ү.Галбат, Захирлын туслах ажилтан Т.Лхагвадорж, Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш Э.Өнөбилэг /СМ/ Эрдэм шинжилгээ мэдээлэл технологийн албаны ахлах мэргэжилтэн Ц.Давхай, Анагаахын суурь боловсролын тэнхимийн багш Ч.Жадамба нар Хүрэл медаль
Ширээний теннисийн төрөлд: Захирлын туслах ажилтан Т.Лхагвадорж, Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш Э.Өнөбилэг /СМ/ Эмзүйн тэнхимийн багш Э.Энхзаяа нар Мөнгөн медаль
Шатарын төрөлд: Анагаах ухааны сургуулийн захирал Анагаах ухааны доктор, Дэд профессор Б.Баясгаланмөнх, Эрдэм шинжилгээ мэдээлэл технологийн албаны ахлах мэргэжилтэн Ц.Давхай, Нийгмийн эрүүл мэнд, Уламжлалт анагаахын тэнхимийн багш А.Батзул, Анагаахын суурь боловсролын тэнхимийн эрхлэгч Б.Мэндхүү, Анагаахын суурь боловсролын тэнхимийн багш О.Оюунсүрэн нар мөнгөн медаль хүртсэн амжилттай оролцлоо.
Сагсан бөмбөгийн төрөлд тус сургуулийн эмзүйн тэнхимийн хичээлийн туслах ажилтан Б.Ариунболд шилдэг тоглогчоор шалгарлаа.