Ачаалж байна

ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГА ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН ҮЙЛ ЯВЦТАЙ, ЭМИЙН УРГАМЛЫН ПОЛИГОНТОЙ ТАНИЛЦЛАА

Админ 2026 оны 10-р сарын 7 өдөр

     Анагаах ухааны шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн шинээр ашиглалтад оруулахаар баригдаж буй их сургуулийн эмнэлгийн барилгын ажлын явцад хяналт тавьж, ажлыг эрчимжүүлэх зорилгоор эмнэлгийн өргөтгөл барилгын ажлын явцтай танилцаж, талбар дээр 9 сарын 5-ны өдөр ажиллаа. Тус уулзалтанд Ректор Б. Дамдиндорж, АШУҮИС-ийн захиргааны баг: Г.Батбаатар, Г.Дарамбазар, Л.Хоролсүрэн, С.Хандмаа, Т.Ариунтуяа, Д.Өлзиймаа, Ц.Билэгтсайхан, Дархан салбар АУС захиргааны баг: Б.Баясгаланмөнх, Н.Уранчимэг, Ч.Аззаяа, Ц.Нандинсүрэн, Вентана констракшн ХХК удирдлагын баг: Нямдорж, Дөлгөөн, Тэмүүжин нар оролцлоо. Вентана констракш ХХК Нямбаатар захиралын мэдээлснээр одоогоор гүйцэтгэх ажлын 80%- ийг гүйцэтгэсэн 2027 оны хавар 4 сард дуусгахаар төлөвлөж байна. Цаашид шаардлагтай бичиг баримт, төсөв, баримт бичгийг төлөвлөх, хянах ажлыг салбар сургуулийн удирдлагад үүрэг болгов. Мөн удирдлагын баг оюутны дотуур байр, нөхцөл болон ургамалын полигоны үйл ажиллагаатай танилцав. АШУҮИС-ийн удирдлагууд Хонгор суманд байрлах тус сургуулийн эмийн ургамлын полигоны үйл ажиллагаатай танилцлаа. Эмийн ургамлын полигонд Артишок, Их шүүдэргэнэ, Хар манжин, Хүрэн манжин, Саримс зэргийг туршилт судалгааны зориулалтаар тариалж байна. Мөн мөчрөөр мод үржүүлэх ажил хийгдэж байна.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 93
  • Энэ сард: 243,022
  • Нийт: 685,467