Монголын багш нарын 60, Дэлхийн багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрийн шагнал “БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдэгээр тус сургуулийн Сувилахуйн тэнхимийн багш Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр Эм зүйн тэнхимйн багш Э.Энхзаяа, Б.Ариунжаргал, Дархан-Уул аймгийн Найрамдлын дархан тэмдэгээр Захиргаа, хүний нөөцийн албаны ажилтан жолооч Б.Ганхуяг, Дархан-Уул аймгийн тэргүүний ажилтан тэмдэгээр Захиргаа, хүний нөөцийн албаны ажилтан үйлчлэгч М.Энхтуяа нар тус тус шагнагдлаа.
Мөн АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны хүндэт тэмдгээр эмнэлзүйн тэнхимийн ахлах багш, клиникийн профессор Ц.Эрдмаа, Дархан-Уул аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны хүндэт тэмдгээр Эрдэм шинжилгээ, мэдээлэл технологийн албаны ажилтан ахлах номын санч Г.Эрдэнэчимэг, Эмнэлгийн хөгжлийн албаны ажилтан лаборант З.Оюунтогтох, Найрамдын дархан тэмдэгээр Санхүүгийн албаны ажилтан нягтлан бодогч Д.Удвал нар тус тус шагнагдсан байна.