Хөтөлбөрийн танилцуулга

2022 оны 5-р сарын 20 өдөр

        Монгол улсын хэмжээнд анх  1993 оноос уламжлалт анагаахын бага эмч, сувилагчийг бэлтгэж эхэлсэн бөгөөд 2002 оноос УАУ-ны сувилахуйн бакалаврын сувилагч, 2015 оноос уламжлалт анагаахын сувилагчийг дипломын боловсролоор бэлтгэж эхэлснээс хойш 29 жилийн хугацаанд 1216 уламжлалт анагаахын дунд мэргэжилтэнг бэлтгэжээ. Төгсөлтийн дараах УА-ын мэргэжил олгох сургалт 38, мэргэжил дээшлүүлэх сургалтанд 17  төгсөгч хамрагдсан байна.

Уламжлалт анагаахын их эмч нь 19-23 төрлийн заслын эмчилгээ буюу бумба, монгол төөнө, ороолт, физик эмчилгээ, бариа заслын эмчилгээг уламжлалтын сувилагчтай хамтран хийдэг. Эмч нарын ажлын ачааллыг нэмэгдүүлдэг хүчин зүйлсийг асуумж судалгаагаар судлахад 16.3%-ийг уламжлалтын сувилагч байхгүйгээс үүсч байна гэсэн үр дүн гарсан бөгөөд уламжлалт анагаахын тусламж үйлчилгээг үзүүлэхэд эмч нарт  уламжлалтын сувилагч 70.5 хувьд нь маш их шаардлагатай байгаа юм  (Ш.Адъяасүрэн, 2014).

АШУҮИС-ийн МАУОУС нь төгсөлтийн өмнөх 22 удаагийн сургалтаар 680 гаруй уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжилтэн бэлтгэсэн гэсэн тоо баримт байдаг ба 1 их эмчид ноогдох сувилагчийн тоо 3-4 байна гэсэн хүний нөөцийн судалгаагаар уламжлалт анагаахын сувилагч мэргэжилтэнг бэлтгэн гаргах хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа юм (Мэргэжилтний цогц чадамж. АШУҮИС. 2016).

Уламжлалт анагаах ухааны сувилагч мэргэжилтний цогц чадамжийг Дэлхийн анагаах ухааны боловсролын холбоо, ДЭМБ- ын дээр дурдсан бодлого чиглэл болон АШУҮИС-ийг 2014-2020 онд хөгжүүлэх бизнес төлөвлөгөө, монгол улсын Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Магадлал итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Ази номхон далайн баруун эргийн бүсийн магадлан итгэмжлэлийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүд, Монгол улсын Дээд боловсролын уламжлалт анагаах ухааны их эмчийг бэлтгэх MNS 5323-128:2012 стандарт, Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны гарын авлага, “Монгол анагаах ухаан”-ы хөгжлийн бодлого (2015-2025), Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого (2012-2016), АШУҮИС-ийн АУС-ийн “Ерөнхий мэргэжлийн эмч нарын эзэмших цогц чадамж” (2015), АШУҮИС-ийн “Мэргэжилтний цогц чадамж-II” (2019) тулгуурлан боловсрууллаа.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2020
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 669
  • Энэ сард: 1,181
  • Нийт: 411,181