Ачаалж байна

“АЖИЛ ОЛГОГЧ-ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТ 2025” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Админ 2025 оны 5-р сарын 6 өдөр

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн (АШУҮИС) Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулиас уламжлал болгон жил бүр явагддаг “АЖИЛ ОЛГОГЧ-ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТ” 2025 оны 05-р сарын 02-ны өдөр зохион байгуулагдлаа. Уулзалтад Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Интермед, Монгол Хьюндай, Хангай клиник, Дархан Цанид ХХК, Энх-Уламжлал, Саран клиник, Дархан-Үйлс, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулдаг ЭБУС эмнэлэг, Монос-Дархан ХХК зэрэг 26 байгууллагын 68  ажил олгогчдын төлөөлөл оролцлоо.  
Үйл ажиллагааны хүрээнд ажил олгогч байгууллагуудын төлөөлөл,  сургуулийн удирдлага, хөтөлбөрийн дэд хорооны гишүүд оролцсон “ХӨТӨЛБӨРИЙН ХӨГЖИЛ-АЖИЛ ОЛГОГЧДЫН ОРОЛЦОО” хэлэлцүүлэг зохион байгуулагдаж сургууль, ажил олгогч байгууллагын тогтвортой хамтын ажиллагаа, ажил олгогчдын төгсөгчдөөс хүлээж буй ур чадварууд, хэрэгцээ, төгсөгч-сургуулийн эргэх холбоо сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж,  ажил олгогч байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгууллаа.  
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийг 2025 онд төгсөх 223 төгсөгчидтэй ажил олгогч байгууллагуудын төлөөлөл уулзаж байгууллагын зүгээс шинэ төгсөгчдөд үзүүлэх боломжуудыг танилцуулан, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагуудыг зохион байгууллаа. Ажил олгогч байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Цэргийн төв эмнэлэг, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн хамт олны дунд  нөхөрсөг “Сагсан бөмбөг”-ийн тоглолт явагдлаа. 
Уулзалтад оролцсон ажил олгогч байгууллагуудын төлөөлөл, хамт олонд талархал илэрхийлье.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 37
  • Энэ сард: 51,916
  • Нийт: 494,361