Ачаалж байна

ЯПОНЫ ЖИЧИ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

Админ 2025 оны 10-р сарын 27 өдөр

    Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургууль болон Японы Жичи Анагаах ухааны сургуулийн Сувилахуйн сургууль хоорондын оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн сувилахуйн ангийн оюутан Ц.Хишигсүрэн, Г.Ууганбаяр, хөдөлгөөн заслын ангийн оюутан Ч.Лхагвадулам, анагаахын суурь болорвсролын ангийн оюутан У.Хүслэн нар Жичи Анагаах ухааны сургуулийн Сувилахуйн сургуулийн захирал Изуми Кохарагийн урилгаар 2025 оны 10 сарын 08-16 өдрүүдэд япон оюутнуудтай хамтран тус сургуулийн ур чадварын кабинет эмнэлэг дээр хөтөлбөрийн дагуу ажиллалаа.
    Оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд манай оюутнууд эх, хүүхдийн сувилахуй, насанд хүрэгчдийн болон ахмадын сувилахуйн ур чадварын төвд ажиллаж, нээлттэй хичээлд оролцох, их сургуулийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламж, зүрх судас, эх барих эмэгтэйчүүдийн тасаг, сэргээн засах болон хөдөлгөөн заслын кабинет, ахмадын хөгжлийн төв болон сувилахуйн тусламж үйлчилгээний кабинеттэй танилцан туршлага судлав. 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 129
  • Энэ сард: 98,880
  • Нийт: 541,325